Үндсэн цэс

Хамтрагч байгууллага




Сүүлд бичсэн сэтгэгдэл

Жендерийн тєлєвлєлтийн сургалт семинар- 2008 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 01:36

Швейцарийн хөгжлийн агентлагаас жендерийн тэгш байдлын асуудалд онцгой анхаарч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлээд байгаатай холбогдуулан энэ удаагийн ээлжит сургалт семинарыг 2008 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Дундговь аймгийн Өлзийт суманд зохион байгууллаа.  «Ногоон алт » хөтөлбөрийн орон нутаг дахь үйл ажиллагаанд түшиглэн явуулсан уг үйл ажиллагаанд одоо ажиллаж байгаа 5 төслийн нэгж, цаашид төсөл хэрэгжүүлэх 2 нэгжийн нийт 23 ажилтан оролцсон бөгөөд семинарыг Швейцарийн хамтын ажиллагааны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Феликс Феллман, зөвлөх Аннемари Санкар, Жой Оган, үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Ж.Уранбилэг нар удирдан явуулав.

 

Gender_workshop_01.jpg

 

 

Gender_workshop_02.jpgОрон нутгийн нөхцөлд тусгайлан зохион байгуулсан энэхүү семинарт оролцогчид хөдөөгийн малчдын ахуй амьдралтай газар дээр нь танилцаж, тэдний жендерийн харилцаа, тэгш байдал, эрэгтэй, эмэгтэйчүүдийн үүрэг ролийг онцлон судласны зэрэгцээ холбогдох дүгнэлтийг гаргаж, энэ талаар төсөл бүр цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгахаар боллоо. Хэдийгээр Монголын нийгэмд эрэгтэйчүүд давамгайлж, өрх гэртээ голлох үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалтай, зарим талаар дутагдалтай боловч өнөөдөр жендэрийн тэгш байдал харьцангуй тэнцвэртэй, эрэгтэй, эмэгтэйчүүдийн үүрэг роль уян хатан байж, аль аль тал нь сэтгэл ханамжтай байх болсон нь ажиглагдаж байв.

 

 

 

Түүнчлэн семинарт оролцогчид Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй "Ногоон алт" хөтөлбөрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, нутгийн ард иргэдийн оролцоотойгоор бэлчээр ашиглалтын бүлгүүд байгуулсан туршлага судлан, уг төслийн үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй болгох, энэ чиглэлээр болон ижил төстэй бусад төслүүдийн үйл ажиллагаанд цаашид юуг анхаарах талаар хамтран хэлэлцэж санал солилцлоо. Нутгийн ард иргэд ашиг сонирхол, хөрөнгө хүчээ нэгтгэж хамтран ажилласнаар нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаа бусдын гар харалгүйгээр дотооддоо хамтын хүчээр шийдвэрлэх боломжтой, энэ талаар идэвх санаачилгатай ажиллах шаардлагатайг тус суманд «Ногоон алт » хөтөлбөрийг хэрэгжүүлж буй «Өөшийн өгөөж» ТББ-ын үйл ажиллагаа харуулж байна.

 

Gender_workshop_03.jpg

 

 

Ийнхүү 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө жендерийн мэдрэмжтэй хандаж, тэгш байдлын асуудлуудыг тусган хэрэгжүүлэхээр тохирсон уг сургалт семинар гурван өдрийн турш амжилттай явагдаж өнгөрлөө. Энэхүү семинар нь орон нутгийн амьдралтай болон бие биетэйгээ танилцаж, харилцан туршлага солилцох таатай боломжоор хангасныг тэмдэглээд семинарыг сайтар зохион байгуулж, тав тухыг хангах талаар идэвх чармайлт гарган ажилласан «Ногоон алт» хөтөлбөрийн хамт олон, « Өөшийн өгөөж » ТББ-ынханд болон зочломтгой сайхнаар хүлээн авсан Дундговь аймгийн Өлзийт сумын  захиргаа, нутгийн ард иргэдэд нийт оролцогчдынхоо зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Gender_workshop_04.jpg

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 7-р сарын 31, Баасан гариг, 07:26