Үндсэн цэс
Хамтрагч байгууллага
Сүүлд бичсэн сэтгэгдэл
| Оны шилдэг Сайн үйлст байгууллагаар SDC шалгарлаа |
|
|
|
| Бичсэн Administrator | ||
| 2009 оны 7-р сарын 06, Даваа гариг, 10:01 | ||
|
Швейцарийн хөгжлийн агентлаг шинэ оны босгон дээр 2008 оны "Шилдэг сайн үйлст байгууллага"-аар тодорч, "Бахархал 2008" шагналын эзэн боллоо.
Энэхүү хүндтэй шагналыг тус агентлагаас хэрэгжүүлж буй Монгол улсын ядуу, эмзэг бүлгийн иргэд, малчид болон бичил уурхайчдын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн энэрэнгүй үйлс, байгалийн нөөцийн тогтвортой менежмент болон ядуурлыг бууруулах зорилготой шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг өндрөөр үнэлж олгосон байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, ноён Ө. Энхтүвшин болон хатагтай Д.Оюунхорол нар уригдан оролцож, шагналыг гардуулсан юм. "Энэ нэр хүндтэй шагнал надад өгсөн шагнал бус, харин ажилч хичээнгүй, үргэлж шинийг санаачилж байдаг ажилтнууд, хамтран зүтгэгчдэд маань олгосон шагнал боллоо. Бидний хамтран ажилладаг малчид болон бичил уурхайчид бол жинхэнэ Монголын бахархал юм шүү. Бид тэднээр бахархдаг." гэж Маркус Дубах шагналаа гардан авахдаа хэллээ.
Face PR Agency and INVIM Entertainment байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон нийтийн дундах санал асуулгаар улирч буй 2008 оны шилдэг 10 Бахархалыг тодруулсан. Шилдэг Сайн үйлст байгууллагад Жайка, Дэлхийн зөн болон бусад шилдэг байгууллагууд нэр дэвшсэн байна. Мөн "Оны шилдэг улс төрч" номинацид МУ-ын Ерөнхий сайд С. Баяр хоёр дахь удаагаа шалгарч, "Монгол газар" компаний захирал Ц.Мянганбаяр "Оны шилдэг уул уурхайн компани" болон "Шилдэг ивээн тэтгэгч"-ийн шагналыг хүртлээ. Д. Соёлмаа Мэдээлэл, харилцааны ажилтан |
||
| Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 7-р сарын 31, Баасан гариг, 07:31 |







