Үндсэн цэс

Бүрэлдэхүүн хэсэг 4: Төслийн болон үндэсний хэмжээний уялдаа зохицуулалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 16, Лхагва гариг, 08:07

Зорилт 1:

Үндэсний хэмжээнд. МАА болон бэлчээрийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан зохицуулахад мониторинг хийх, баримтжуулах, мэдлэгийн менежмент хийх, чадавхийг бэхжүүлэх замаар Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх. 

Зорилт 2:

Төслийн хэмжээнд. Төслийн гурван бүрэлдэхүүн хэсэг (мал эмнэлгийн үйлчилгээ, бруцеллёз, сарлаг, тэмээ) –ийг хэрэгжүүлэхэд менежмент, зохицуулалт, мониторинг, тайлагнах, техникийн туслалцаа, чадавхийг бэхжүүлэх, үнэлгээ хийх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлэх.

 

Хүлээгдэж буй үр дүнгүүд

Оролцогч талууд, хөгжлийн байгууллагуудыг хамарсан уялдаа, зохицуулалтын үндэсний үйл явц ХХААХҮЯ –ны удирдлагын дор эхэлсэн байна. МАА, бэлчээрийн холбогдолтой  суурь мэдээллийг бүрдүүлж, ил тод, товч хэлбэрээр баримтжуулсан байна. Суурь судалгааны үр дүн, сургамжуудын талаар оролцогч талуудад танилцуулж, хэлэлцэнэ. Суурь судалгааг баяжуулах үндэсний мониторингийн тогтолцоог бий болгож, үйл ажиллагаа явуулдаг болгоно.  Орон нутгийн түншүүд, хэрэгжүүлэх байгууллагуудтай хамтран хэрэглээний судалгааг хэрэгцээ шаардлагын хэрээр хийнэ.

Үндсэн үйл ажиллагаа

Бүрэлдэхүүн хэсэг 4 –ийн хүрээнд тавигдаж буй хоёр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө зохицуулалтын бүтэц болон ТХН–ийг байгуулж, өндөр мэргэжилтэй үндэсний мэргэжилтэнүүд ажиллуулах хэрэгтэй. Байгаа мэдээллийг нэгтгэх, шаардлагатай үед нэмэлт судалгаагаар  баяжуулахад цаг хугацаа, нухацтай хүч чармайлт хэрэгтэй.

 Зохицуулалтын бүтэц болон ТХН нь чухал мэдээ, мэдлэг, Засгийн газраас гаргасан шийдвэрийг түгээн дамжуулахын тулд зохицуулалт, харилцаа холбооны үр дүнтэй, сувгуудыг бий болгох шаардлагатай. ТХН нь техникийн туслалцааны үйл ажиллагаа, хэрэгцээнд тулгуурласан сэдэвчилсэн судалгаа болон МАА-н төслөөр түнш боловсролын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх ажлыг дэмжиж, оролцогч талуудын хооронд холбоо барина.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 23, Лхагва гариг, 04:14