Үндсэн цэс
| Бүрэлдэхүүн хэсэг 3: Сарлаг, тэмээний бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх сүлжээ бий болж өргөжинө. |
|
|
|
| Бичсэн Administrator |
| 2010 оны 6-р сарын 16, Лхагва гариг, 08:03 |
|
ШХА сарлаг, тэмээнд голлон анхаарч, өмнөх төслүүдээс хуримтлуулсан туршлага, сургамжийг энэхүү төсөлд харгалзан тусгах болно. Ингэснээр гамшигт тэсвэртэй нүүдлийн амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж, Монголын өвөрмөц соёлын зарим өвийг хадгалахад тусална. Сарлаг, тэмээг голчлон Монголын зах, хязгаар нутагт амьдардаг цөөн малтай өрхүүд өсгөдөг. Тийм малчидтай хамтран ажиллаж, амьжиргааг нь дээшлүүлэхэд туслах нь ШХА –ийн ядуурлыг бууруулах стратегид нийцэж байгаа юм. Зах зээлд борлуулж болох бүтээгдэхүүнүүдийг ШХА –ийн дэмжлэгтэйгээр сарлаг, тэмээний үйлдвэрлэлийн тогтолцоонд бий болгосон. Тухайлбал сарлаг, бага залуу тэмээний сайн чанарын үс ноос, эрүүл мэндэд ач холбогдолтой сүүн бүтээгдэхүүн гэх мэтийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн. Эдийн засгийн үр дүнд түргэн хүрэхийн тулд тэдгээр шинэлэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх хэрэгтэй байна. Үүлдэр угсааг сайжруулах ажлыг ч бусдыг өргөнөөр оролцуулан гүйцэтгэх бөгөөд”Монгол Ви.И.Ти Нэт” ТББ-тай хамтран турших болно.
|




