Үндсэн цэс

Бүрэлдэхүүн хэсэг 2: Бруцеллёзыг устгах үндэсний PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 16, Лхагва гариг, 08:01

Бруцеллёз өвчнөөс хүний эрүүл мэндэд учруулах аюул эрсдэлийг Монголд зохих ёсоор үнэлдэггүй. Малчид бол хамгийн их эрсдэл хүлээж буй бүлэг бөгөөд онош тавиулах, эмчилгээ хийлгүүлэх боломж тэдэнд бараг байхгүй. Монгол Улсын эрх баригчид бруцеллёзыг хянах  үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх хүсэлтэй, тэгэхээр ч шийдвэрлэж байгааг ЭМЯ, ХХААХҮЯ –ны бодлого боловсруулагчидтай хийсэн ярилцлага харуулсан. ШХА хөтөлбөрийн үзэл баримтлалыг боловсруулах, хяналтын үйл явцыг хэрэгжүүлэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд болон малын эмч нарт зориулсан сургалт явуулахад техникийн туслалцаа үзүүлнэ. Дэмжигдсэн үзэл баримтлал, үйл ажиллагааны төлөвлөгөөг  Завхан, Сүхбаатар аймгийн хоёр газарт туршина. Туршилтын үндсэн дээр үйл ажиллагааны төлөвлөгөөнд зохих өөрчлөлтийг оруулна. Энэ нь Монгол орон даяар нэвтрүүлэн хэрэглэхэд шаардлагатай хөрөнгийг татахуйц сайн үндэслэл бүхий практик ач холбогдолтой үзэл баримтлалыг боловсруулахад тус болно. Энэхүү хандлага нь бруцеллёзийг  хянахад тус дөхөм үзүүлэхээс гадна холбогдох байгууллагуудын бие даасан, тогтвортой ажиллагааг хангахад хувь нэмэр оруулж,  тэдгээрийн бүтэц, уялдаа зохицуулалтыг сайжруулах, улс орны холбогдох чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байгаа болно. Бруцеллёзоос эрүүлжүүлэх хөтөлбөрийг ХХААХҮЯ, ЭМЯ, Мал эмнэлгийн алба, Европын холбоо, ШХА –тай хамтран ажиллаж боловсруулах юм. 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 23, Лхагва гариг, 03:41