Үндсэн цэс
| Бүрэлдэхүүн хэсгүүд |
|
|
|
| Бичсэн Administrator |
| 2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 03:42 |
|
1. Мал эмнэлгийн үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг: Малын эмч, малчин өрхүүдийн МАА –н менежментийн ур чадвар дээшилнэ. Малын эмч, малчид ханган нийлүүлэлт болон зах зээлийн үндсэн шаардлагын дагуу өөр хоорондоо харилцаанд ордог билээ. Тиймээс малын эмч нарыг малын эрүүл мэнд, тэжээл, үржүүлэг, сүргийн менежмент зэрэг МАА-н гол асуудлуудаар мэдлэгтэй, зохих дэмжлэгийг үзүүлэх чадвартай төлөөлөгчид болгох сургалтад хамруулна. Зөвлөх үйлчилгээний аргачлалын суурь нь тавигдсан болон хэрэглээний түвшний судалгаа нь амжилттай туршигдсан бөгөөд үр дүнтэй нь нотлогдсон ”Монгол Ви.И.Ти Нэт” ТББ-ын хэрэгжүүлэх стратегид шинэлэг хандлага байх болно. Орчин үеийн эм, багаж төхөөрөмж, тэдгээрийг хэрэглэх зохих зааварчилгаар тасралтгүй хангах нь чухал. Хүрэх үр дүн 1 нь бусад таван хандивлагчтай уялдуулан зохицуулсан үндэсний хэмжээнд хэрэгжих үйл ажиллагааны нэгэн хэсэг байх бөгөөд загвар малчны үйл ажиллагаа, оролцооны аргад тулгуурласан судалгаагаар дамжуулан эргэх холбоог өргөжүүлэн хөгжүүлнэ. 2. Бруцеллёзын бүрэлдэхүүн хэсэг: Бруцеллёзыг устгах үндэсний хөтөлбөрийн үндсэн хэсгүүдийг боловсруулж туршина. Бруцеллёз өвчнөөс хүний эрүүл мэндэд учруулах аюул эрсдэлийг Монголд зохих ёсоор үнэлдэггүй. Малчид бол хамгийн их эрсдэл хүлээж буй бүлэг бөгөөд оношлуулах, зохих эмчилгээ хийлгүүлэх боломж тэдэнд бараг байхгүй. Монгол Улсын төр засгийн байгууллагууд бруцеллёзыг хянах үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх хүсэлтэй, тэгэхээр ч шийдвэрлэж байгааг ЭМЯ, ХХААХҮЯ –ны бодлого боловсруулагчидтай хийсэн ярилцлага харуулсан. ШХА хөтөлбөрийн үзэл баримтлалыг боловсруулах, хяналтын үйл явцыг хэрэгжүүлэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд болон малын эмч нарт зориулсан сургалт явуулахад техникийн туслалцаа үзүүлнэ. Дэмжигдсэн үзэл баримтлал, үйл ажиллагааны төлөвлөгөөг Завхан, Сүхбаатар аймгийн хоёр газарт туршина. Туршилтын үндсэн дээр үйл ажиллагааны төлөвлөгөөнд зохих өөрчлөлтийг оруулна. Энэ нь Монгол орон даяар нэвтрүүлэн хэрэглэхэд шаардлагатай хөрөнгийг татахуйц сайн үндэслэл бүхий практик ач холбогдолтой үзэл баримтлалыг боловсруулахад тус болно. Энэхүү хандлага нь бруцеллёзийг хянахад тус дөхөм үзүүлэхээс гадна холбогдох байгууллагуудын бие даасан, тогтвортой ажиллагааг хангахад хувь нэмэр оруулж, тэдгээрийн бүтэц, уялдаа зохицуулалтыг сайжруулах, улс орны холбогдох чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байгаа болно. Бруцеллёзоос эрүүлжүүлэх хөтөлбөрийг ХХААХҮЯ, ЭМЯ, Мал эмнэлгийн алба, Европын холбоо, ШХА –тай хамтран ажиллаж боловсруулах юм. 3. Сарлаг, тэмээний бүрэлдэхүүн хэсэг: Сарлаг, тэмээний бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх сүлжээ бий болж өргөжинө. ШХА сарлаг, тэмээнд голлон анхаарч, өмнөх төслүүдээс хуримтлуулсан туршлага, сургамжийг энэхүү төсөлд харгалзан тусгах болно. Ингэснээр гамшигт тэсвэртэй нүүдлийн амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж, Монголын өвөрмөц соёлын зарим өвийг хадгалахад тусална. Сарлаг, тэмээг голчлон Монголын зах, хязгаар нутагт амьдардаг цөөн малтай өрхүүд өсгөдөг. Тийм малчидтай хамтран ажиллаж, амьжиргааг нь дээшлүүлэхэд туслах нь ШХА –ийн ядуурлыг бууруулах стратегид нийцэж байгаа юм. Зах зээлд борлуулж болох бүтээгдэхүүнүүдийг ШХА –ийн дэмжлэгтэйгээр сарлаг, тэмээний үйлдвэрлэлийн тогтолцоонд бий болгосон. Тухайлбал сарлаг, бага залуу тэмээний сайн чанарын үс ноос, эрүүл мэндэд ач холбогдолтой сүүн бүтээгдэхүүн гэх мэтийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн. Эдийн засгийн үр дүнд түргэн хүрэхийн тулд тэдгээр шинэлэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх хэрэгтэй байна. Үүлдэр угсааг сайжруулах ажлыг ч бусдыг өргөнөөр оролцуулан гүйцэтгэх бөгөөд”Монгол Ви.И.Ти Нэт” ТББ-тай хамтран турших болно. 4. Уялдаа зохицуулалт, мэдлэгийн менежмент болон чадавхийг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсэг: МАА-н салбарт гадны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүн, өгөөж нэмэгдэнэ. МАА болон бэлчээрийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа, зохицуулалт зохих түвшинд байх нь МАА болон бэлчээрийн менежментийн дэд салбаруудын хөгжлийг хурдасгахад ач холбогдолтой. ШХА төслийн хүрээнд ХХААХҮЯ –ны бүтэц дэх зохицуулалтын нэгжийг дэмжих болно. Зохицуулалтын энэхүү хүч чармайлт нь бүрэлдэхүүн хэсгүүдийн зорилтууд Монголын малчин олны амьжиргааны ирээдүйд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө болох нөхцлийг бүрдүүлж байна. Мөн түүнчлэн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд мэдлэг туршлага солилцох арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд шаардлагатай газарт хэрэглээний судалгааг дэмжих юм. |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 22, Мягмар гариг, 03:20 |




