Үндсэн цэс

Төсөлийн Тойм

Стратеги ба удирдлага болгох зарчмууд. Энэхүү төсөл нь үндэсний тэргүүлэх зорилтуудыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх бөгөөд түүнд Засгийн газрын болон ШХА–ийн стратегийг харгалзсан болно. Холбогдох бусад төсөл болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй гадны түншүүдтэй уялдаа холбоотой бөгөөд тэдгээрт дэм болохын хамт тэдгээрийн дэмжлэгийг авна. Барьцтай үр дүнд хүрэхийн тулд төсөл нь  бодит амьдрал дээр шалгарсан технологийг ашиглах, өргөжүүлэх чиглэл барьж ажиллана. Монголын мал эмнэлгийн тогтолцоог дэмжихийн тулд ”Монгол Ви.И.Ти Нет” ТББ болон бусад 5 санхүүжүүлэгч түнштэй уялдаатай, идэвхтэй хамтарч ажиллана. Бруцеллёзын хөтөлбөрийг ХХААХҮЯ, ЭМЯ, Европын Холбооны төсөл, ДЭМБ–тай ойр хамтран ажиллаж боловсруулна. Тэмээ, сарлагийн бүтээгдэхүүний нэмүү өртөгийн холбогдолтой хэсэг нь зах хязгаар нутгийн малчдын орлогын асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлнэ. Төслийн үндэсний зохицуулалтыг хариуцах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Мониторинг, мэдлэгийн менежментийн үйл ажиллагааг зохицуулах болно.  Төсөл нь бодлогын түвшний ажлыг харгалзан ядуу малчин өрхүүдэд богино хугацаанд үр ашиг өгөх, олон нийтийн идэвхтэй оролцоог хангах, малчин олны тогтвортой амьжиргааг хангахад тус дөхөм үзүүлэхэд чиглэсэн бодлогод дорвитой дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн. Төслийн үйл ажиллагаанд хүйсийн тэгш байдлыг тусгасан бөгөөд төслийн хэрэгжилтийн туршид жендерийн болон засаглалын  асуудлуудад нөлөөлөх нөлөөллийн хүрээг хянаж байх болно. Төсөл ядуурлыг бууруулахад чиглэж байгаа тул хүнсний аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх, бэлчээр, малын нөөцийг тогтвортой ашиглахад тус дөхөм болно. Байгууллагуудын тогтвортой ажиллагаанд тус дөхөм үзүүлэх, төсөлд эзний ёсоор хандах хандлагыг төр, засгийн байгууллагуудын бүтцэд бий болгох, мөн түүнчлэн төслийн үр дүнг цаашид авч явах тодорхой бөгөөд бодитой стратеги боловсруулах нь МАА-н төслийн чухал элементүүд болно.   

Зохион байгуулалт, зохицуулалт. Төслийг хэрэгжүүлэх нэгж (ТХН) төслийг хариуцаж зохицуулна. Үүнд: удирдах хороо (ШХА, ХХААХҮЯ) дэмжлэг үзүүлж, төслийн удирдагчдын оролцоо бүхий удирдах зөвлөл удирлагаар хангана. Техникийн туслалцаа үзүүлэх нь төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн үйл ажиллагааны нэг чиглэл бөгөөд түүнийг ТХН зохицуулна.  Холбогдох байгууллагуудын нэгжүүд болон техникийн туслалцааны багуудын ажил үүргийн хуваарийг тодорхой тогтоосон болно.

Мониторинг хийж, үнэлж дүгнэх тухайд. Мониторингийг Монгол Улстай хэрэгжүүлэх Швейцарийн хамтын ажилгааны стратеги 2007–2012 (ШХАС)-д тусгасан тогтолцооны дагуу хийнэ. Төслийн уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг нь  ХХААХҮЯ болон ”Монгол Ви.И.Ти Нет” ТББ-ын  үйл ажиллагааны мэдээллийн баазыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 2011 онд хөндлөнгийн үнэлгээ дүгнэлт хийхээр төлөвлөж байна. Энэ нь төслийн 2 дахь үе шатны ажлын төлөвлөлтөд ач холбогдолтой болно.

Нөөц бололцоо. Хөрөнгө хүчийг төслийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваарилан олгоно. Төсөл нь чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх, шаардлагатай үед дэмжлэг үзүүлэх, сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх зохих бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Нийт 4,970 мянган шв.франкийг гурван жил хагасын хугацаанд төсөвлөсөн болно.


Үнэлэлт дүгнэлт. Төсөл нь болзошгүй гэж тодорхойлсон эрсдлээс хамаагүй илүү ашиг тустай бөгөөд 2007–2012 онд Монгол Улстай хэрэгжүүлэх Швейцарийн хамтын ажиллагааны стратегид бүрэн нийцэж байгаа. Төслийг хэрэгжүүлэх нэг гол үндэслэл бол малын эмч, малчин өрхүүдийн МАА эрхлэх ур чадаврыг сайжруулах ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулалттай авч хэрэгжүүлж буйд оршиж байгаа явдал юм.