Үндсэн цэс

Хамтрагч байгууллага




Товч мэдээлэл

Төслийн үндсэн зорилго нь малчин өрхийн мал сүргийн тогтвортой менежентийг сайжруулах замаар мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.

Төслийн зорилтот аймгууд нь Монгол орны баруун аймгууд буюу Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгууд болно.

2008 оны жилийн эцсээр Монгол улс 43.2 сая малтай байгаагаас 266.3 мянган тэмээ, 2.1 сая адуу, 2.5 сая үхэр, 18.3 сая хонь, 20 орчим сая ямаатай байна.

SDC-ээс Мал аж ахуйн төслийг 2009-2015 онд жилийн 1.5 сая шв.франкын төсөвтэйгээр баталлаа. Төслийн албан ёсны нээлтийн ажиллагаа 2009 оны 3 дугаар сарын 31-нд болов.

Сүүлд бичсэн сэтгэгдэл

Төслийн зорилго, зорилтууд: PDF Хэвлэх И-мэйл

Мал аж ахуйн төслийн вэбсайтад тавтай морилно уу.

Хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлж байна. Малын нийт тоо толгой 2002 онд 23 сая байсан бол 2007 онд 40 сая болж өссөн. 2008 онд өвс тэжээлийн гарц сайн байсан тул малын нийт тоо толгой 45 саяд хүрнэ гэж статистикчид мэдээллэж байна. Эдүгээ Монгол улсын малын нийт тоо толгой урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа ч энэхүү өсөлтийг олон мэргэжилтэнүүд хэт өндөр гэж үзэж байгаа. Малын “зохистой” тоо толгойн талаар нэгдсэн ойлголт одоогоор байхгүй байна. Өнөөгийн үеийн мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хөндөхөд малын ашиг шим буурсан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн чанар муудсан, хүн эмнэлгийн үйлчилгээ хүртээмж бага, бэлчээр талхагдсан, зах зээлийн борлуулалтын бүтэц хөгжөөгүй, нэмүү өртгийн сүлжээ дутуу хөгжсөн зэрэг байдал нэн тэргүүнд хэлэлцэгдэж байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж, холбогдох бэрхшээлүүдийг даван туулахад дорвитой хувь нэмэр оруулах зорилготойгоор Швейцарийн хөгжлийн агентлагаас (SDC) цөөнгүй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн дотор бэлчээрийн экосистемийн менежментийн “Ногоон алт” хөтөлбөр /2004-2012/, Цөлжилтийг сааруулах төсөл /2007-2014/, “Баруун Монгол” бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн төсөл /2008-2015/, Мал аж ахуйн төсөл /2009-2011/ орно. SDC нь мал аж ахуйн салбарт богино хугацаатай бага хэмжээний дараах төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Үүнд: “Мал эмнэлгийн эм бэлдмэлийн сорил баталгаажуулалтын лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөл, “Эрчимжсэн мал аж ахуйн талаарх” НҮБХХ-тэй хамтарсан судалгаа, Бруцеллёзын тухай сургалт семинар, “Сарлагийг хамгаалах” төсөл зэргийг дурдаж болно.

Ерөнхий зорилго

Малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны баталгааг хангахад хувь нэмэр оруулах.

Эхний үе шат 2009-2011 оны зорилго

“Төслийг хэрэгжүүлэх үр дүнтэй механизм тогтоох, төсөл хэрэгжүүлэх газруудын малчин өрхүүдийн малын ашиг шим өсч, МАА-н бүтээгдэхүүний нэмүү өртөгийн үйлдвэрлэл, орлого нэмэгдэж буйн эхний нааштай үр дүнг илтгэн харуулах”.

Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд

Мал эмнэлгийн үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг

Бруцеллёзоос эрүүлжүүлэх хөтөлбөр

Сарлаг, тэмээний гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ

Уялдаа зохицуулалт, мэдлэгийн менежмент болон чадавхийг бэхжүүлэх ажиллагаа

 

 

Дүрстэй мэдээ



Get the Flash Player to see this player.

Хайлт хийх

Төслийн баримт

Төслийн нэр:
"Мал аж ахуйн төсөл"
Хэрэгжүүлэгчид:
Швейцарийн хөгжлийн агентлаг
Төсөв: үндсэн шат: 4.9 сая швейцарь франк
Хэрэгжих хугацаа:
- 2009-2011 он үндсэн үе шат;

Санал, асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

Холбогдсон зочид

Манайд 10 зочид онлайн